Home > Шингэний Механик > 2. Шингэний шинж чанарууд

2. Шингэний шинж чанарууд

I- Шингэний Даралт

Шингэний өгөгдсөн гадаргуу дээр эгц үйлчлэх хүчдэлийг даралт гэнэ.  Даралтын хэмжигдэхүүн нь Паскаль (Pa).

Даралт = P = F / A.

Даралтыг тооцоолох нь:

Pa  = Pg + Patm 

Pa = абсолют даралт = огт даралтгүй нөхцөлтэй харьцуулсан даралт

Pg = хэмжигдсэн даралт (gauge)= атмосферийн даралттай харьцуулсан даралт

Patm  = атмосферийн даралт (агаарын даралт) = далайн түвшний өндөрлөгт хэмжигдсэн агаарын тогтмол даралт

II- Шингэний нягт

Шингэний өгөгдсөн эзэлхүүнд оноогдсон жингийн хэмжүүрийг шингэний нягт гэнэ, ρ. Нягтын хэмжигдэхүүн нь kg/m3 

ρ = m / V

III- Тодорхой жин, тодорхой эзлэхүүн

Тодорхой эзлэхүүн = 1/ ρ

Тодорхой жин  = γ = (ρ) ( g)

g = дэлхийн татах хүчний хурдатгал

IV- Шингэний дотоод үрэлт (viscosity)

Шингэний дотоод үрэлт нь шингэний зуурамтгай чанарыг илэрхийлэгч юм.  Дотоод үрэлт = μ. 

Дотоод үрэлт нь Паскаль-секунд гэсэн хэмжигдэхүүнтэй (Pa s).

Шүргэх хүчдэл нь шингэний хурдны градиент, дотоод үрэлтийн үржвэртэй тэнцнэ.


V- Нягтын харьцаа (Specific Gravity)

Аливаа шингэний нягтыг усны нягттай харьцуулсан тогтмолыг нягтын харьцаа (SG) гэнэ.  Шингэнүүдийг нягтын харьцаагаар нь харьцуулах амар учраас энэхүү ухагдахуун өргөн хэрэглэгддэг.

VI- Өнгөц Таталт (Surface Tension)

Шингэн биетийн гадаргыг тогтоон барих хүчийг өнгөц таталт гэнэ.  Өнгөц таталт нь шингэний гадаргуу дээрхи өгөгдсөн шугам дээрхи таталцлын хүчийг тодорхойлно.

γ = F / L

Хэмжигдэхүүн нь (N/m).

VII- Капилляр Шинж Чанар

Хатуу биет ханатай тулсан нөхцөлд шингэн биетэнд гарах өөрчлөлтийг капилляр шинж чанар (capillarity) тодорхойлно.  Энэ өөрчлөлт үзэгдэл нь шингэний өнгөц таталт болон дотоод молекулуудын хоорондын хүчтэй холбоотой.  Капилляр чанараас болж биетэнд нь өөрчлөлт орсон шингэнг мениск (meniscus) гэж нэрлэнэ.

Цилиндр хэлбэртэй агуулах доторхи шингэний өндөрийг (h) тооцолон бодоход доорхи тэгшитгэл хэрэглэгднэ.

Өндөрийг тооцоолохын тулд шингэний цилиндрийн ханатай үүсгэх өнцөг (contact angle), θ, шингэний өнгөц таталт (γ), шингэний нягт (ρ) , дэлхийн татах хүчний хурдатгал тогтмол (g), цилиндрийн радиус (r) нар нь мэдэгдэж байх ёстой.

VIII- Mach Тоо (Mach Number)

Аливаа шингэний хурдыг дууны хурдтай харьцуулсан тогтмол тоог MACH Тоо, М, гэнэ.  Энэ тогтмол нь шингэнүүдийг харьцуулахад хэрэглэгднэ.

М = V / с

(V = шингэний хурд, с = дууны хурд)

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: