Home > Статик > 3. Truss / Гурвалжин бэхэлгээ

3. Truss / Гурвалжин бэхэлгээ

Гурвалжин бэхэлгээ ( truss ) нь нугасаар хоорондоо холбогдсон шулуун эд ангиудаас бүтсэн бөгөөд гурвалжингууд хоорондоо үүсгэсэн бүтэц юм .

Гурвалжин бэхэлгээ нь барилга болон бүтцийн инжинерчлэлийн өргөн хэрэглэгдэх бөгөөд голлох бүтцүүдийн нэг.

Жишээ: Эйффэлийн цамхагийн хэсэг

Жишээ: Lillebæltsbroen гүүр , Дани улс

Гурвалжин бэхэлгээ нь барилгын дээвэр, гүүр гэх мэт олон зүйлд хэрэглэгднэ.

Гурвалжин бэхэлгээний холбоосууд нь нугасан холбоос учраас реакц момент байхгүй бөгөөд тийм учраас анализ хийхэд харьцангуй хялбар байдаг.

Гурвалжин бэхэлгээний эд ангиуд нь даац ямар нөхцлөөр авч байгаагаас шалтгаалж таталт, шахалт зэрэг хүчнүүдийн нөлөөн доор байна.  Гурвалжин бэхэлгээ нь нум хэлбэр үүсгэсэн байх тохиолдолд тухайн бэхэлгээний дээд болон доо талын хөндлөн хэсгийг хөвч гэж нэрлэнэ.  Хэрэв нуман хэлбэртэй гурвалжин бэхэлгээ нь дээрээ даац авч байвал гурвалжин бэхэлгээний доод талын хөвч нь таталтын хүчинд автаж дээд талын хөвч нь шахалтын хүчинд автна.

Гурвалжин бэхэлгээ нь статикаар тодорхойлогдох эсэх

Гурвалжин бэхэлгээний бүх холбоос нь нугасаар холбогдсон байвал бэхэлгээн дээрхи бүх хүчнүүдийг статикаар анализ хийж олж болно.  Харин хавцал холбосон гүүр гэх мэт гурвалжин бэхэлгээ нь байдал нөхцлөөс шалтгаалж нэмэлт бэхэлгээнүүд газартай хийгдсэн байх бөгөөд тийм нөхцөлд дан ганц статикийг ашиглаж хүчнүүдийг олох боломжгүй бөгөөд тийм бэхэлгээ нь статикаар тодорхойлогдохгүй болно ( statically indeterminate ).

Гурвалжин бэхэлгээ нь статикаар тодорхойлогдох эсэхийг доорхи томъёог ашиглан хялбар мэдэж болно.

Эд ангиудын буюу мөчнүүдийн тоо  = 2 х (холбоосуудын тоо) – 3

Энэ томъёогоор бэхэлгээний эд ангиудын (мөчнүүд) тоо нь статикийн хувьд илүүдэл эсэхийг бодно.  Хэрэв томъёогоор бодогдсон мөчнүүдийн тоо нь бэхэлгээнд байгаа мөчнүүдийн тооноос илүү гарч байвал бэхэлгээ нь статикийн хувьд тодорхойлогдохгүй гэж үзнэ.

Харин томъёогоор бодогдсон мөчнүүдийн тоо нь бэхэлгээнд байгаа мөчнүүдийн  тооноос дутуу байвал бэхэлгээ нь тогтворгүй бөгөөд нурж унахад бэлэн гэж үзнэ.

Жишээ нь гурвалжин бэхлээсэн гүүр нь 17 ширхэг мөчтэй байхаар томъёогоор бодогдох боловч үнэндээ 16 мөчтэй байвал тэр гүүр нь тогтворгүй байна гэж үзнэ.

Гурвалжин бэхлээсүүд дээр анализ хийхийн тулд холбоосууд дээр эсвэл гурвалжин бэхэлгээний нэг хэсэг дээр биетийн чөлөөлсөн диаграм зурж бодлого анализ хийнэ.

Categories: Статик
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: