Home > Материалын Механик > 4. Багана /Column

4. Багана /Column

I. Баганын ачаалал ба нугаралт

Багана буюу баганан хөндлөвчийн (beam) хөндлөн огтлолын талбайн (cross section) төв цэгээр (centroid) дайруулан ачаалал өгөгдсөн тохиолдолд тухайн багана нь тэр чигтээ шахалтын хүчин дор байна. (concentric load)

Хэрэв ачаалал нь хөндлөн огтлолын талбайн төв цэгээр биш хазгайгаар ачаалал өгсөн тохиолдолд тухайн багана нь муруйлтанд орно. (eccentric load)

Муруйлтанд орсон багана дээр шахалтын болон таталтын хүчнүүд аль аль нь үйлчлэнэ.  (Мурийсан хэсгийн гадна тал дээр таталтын хүч, дотор талд нь шахалтын хүч)

Хөндлөн огтлолын талбайн төв цэгээс хазайсан зайг е гэж тэмдэглэнэ.  Зураг харна уу.

Хөндлөвчийн муруйлтыг бодох аргаар багана дээрхи даралтыг бас бодож болно.  Багана дээрхи нийт даралтыг ачааллаас үүссэн даралт болон мурийлтаас үүссэн даралт гэж нийлүүлэн үзнэ:

σmax, column = (F/A) ± (Mc/I)

= (F/A) ± (F e c/I)

M = F e .

Багана дээрхи таталтын хүч нь сөрөг нөлөөтөй бөгөөд бетон гэх мэт материалыг бутлах аюултай.  Тиймээс багананд төв цэгээр биш хазайлтаар ачаалал өгөхгүй байх чухал болно.

Дөрвөлжин буюу тэгш өнцөгт хэлбэрийн талбайтай багана дээр ачааллах хүч ачааллыг тодорхой хэмжээнээс хазайлгахгүй хязгаарлахын тулд талбайн төв цэгт нүхэлсэн гол ховил хэрэглэгднэ.

 II Баганын нуралт буюу уналт

Богино баганууд нь бетон, тоосго гэх мэт материалаас бүрдэх учраас нуралтанд орохдоо шахалтын нөлөөнөөс бутарч унана.  Зураг харна уу.

http://www.raisedfloorlivingpro.com/figure10.gif

Урт баганууд нь нурахдаа гэнэтийн нугаралтанд орж унана.  Баганын массын тархалт бага байгаа зүг чигрүү нуралт үүснэ.  Мод, бетонон баганууд нь цууралтанд орж эхэлснээр нурах бол ган баганууд нь мушгиралтанд орж эхлэн нурна.

Баганыг нуралтанд оруулах `ослын ачаалал` буюу `Эйлэрийн ачаалал` нь (critical load or Euler’s load) :

Pcr = π2EI/l2

Е = уян хатны модуль

I = талбайн инерцийн момент

l = нь баганын нийт уртын хэмжээ (хэрэв баганын дунд хэсэгт бэхжүүлэлт хийсэн байвал тухайн баганын бэхжүүлэгдээгүй хэсгийн нийт урт)

Эндээс ослын буюу нуралтын даралтыг олвол:

σcr = Pcr / A = π2EI/(l/r)2

болно.  (r = баганын радиус)

(l/r) харьцааг баганын нарийхан чанарын харьцаа гэнэ.  Багана нь хэрхэн дээд болон доод талдаа бэхлэгдсэнээс шалтгаалан өөр өөр урттай гэж томьёогоор илэрхийлэгднэ.

σcr = Pcr / A = π2EI/(Кl)2

К нь бодит урт бөгөөд бэхлэгээнээс шалтгаалж өөр өөр байна.  Доорхи зургаас бэхэлгээнээс шалтгаалах бодит уртын К тогтмолыг олж томъёонд орлуулна.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/ColumnEffectiveLength.png/360px-ColumnEffectiveLength.png

 

 

  1. dsk
    September 23, 2011 at 12:22 pm

    Энэ ашиглаж баймаар үнэхээр сайхан нэвтэрхий толь байна. Бүтээгчээс нэгэн зүйл асууя. Motor tripped гэж юу гэсэн үг вэ? Моторын гэмтэл юм шиг байна.

  2. batsuren
    September 23, 2011 at 5:34 pm

    моторын гал хамгаалагч (circuit breaker) моторт очих цахилгаан гүйдлийг зогсоож хамгаалахыг хэлэх байх.
    (богино холбоос буюу гэнэтийн хэт их ачааллаас хамгаалагч )

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: