6. Шаталт

Органик бодисуудын нэгдэл ба хүчилтөрөгч нь шаталтын урвалд ороход стехиометрийн хуулиуд үйлчлэнэ.  “Стехиометрийн агаар” нь түлшийг бүрэн шатахад шаардлагатай хүчилтөрөгчийг хагнах хэмжээний агаарыг хэлнэ.

Стехиометрийн агаарыг хатуу болон шингэн түлш хэрэглэгдсэн нөхцөлд массаар харин хийн түлш хэрэглэгдсэн  нөхцөлд эзлэхүүнээр тодорхойлдог.

Агаар/Түлшний харьцаа нь A/F гэж томъёологдох бөгөөд агаарын масс ба түлшний массын харьцаагаар

A/F = mair/mfuel

гэж тодорхойлогдно.

Агаар мандлын агаар нь хүчилтөрөгч, азот, CO2, усны уур болон бусад инертийн хийнүүдээс бүрднэ.

Стехиометрийн агаарт азот бий.  Нэг моль хүчилтөрөгч тутамд 3.76 моль азот ба бусад хийнүүд шаталтын урвалын явцад өөрчлөгдөлгүй үлддэг.

Жишээ нь метан агаарт шатах процессийг

CH4 + 2O2 + 2(3.76)N2 à CO2 + 2H2O +7.52N2

гэж бичнэ.

“Бүрэн шаталт” нь түлш тэр чигтээ шатсан нөхцлийг илэрхийлнэ.  Хангалттай хүчилтөрөгч байхгүй нөхцөлд дутуу шаталт болох бөгөөд CO буюу нүүрстөрөгчийн исэл бүрэлднэ.

“Онолын агаарын хувь” нь агаар/түлшийн бодит харьцааг стехиометрийн агаар/түлшийн харьцаатай харьцуулсан хувийг хэлнэ.

= (А/F)бодит / (А/F)стехиметрийн

Агаар /түлшний стехиометрийн харьцаа нь томъёоноос тооцоологдсон харьцаа бөгөөд бодит шаталтанд энэ харьцаанаас тооцоологдсоноос илүү их агаар шаардагддаг.

Өөрөөр хэлвэл “илүүдэл агаар” шаардлагатай.

Илүүдэл агаар = [(А/F)бодит – (А/F)стехиметрийн ] / (А/F)стехиметрийн

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: